Дундговь аймагт шуурганы улмаас 341 хүн алга болжээ.Тухайлбал, өчигдөр шөнө 00:00 цагийн орчимд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас малд яваад сураггүй болсон дуудлага тус аймгийн Онцгой комисс, ОБЕГ, сумдын Онцгой комиссд олон ирсээр байгаа аж. Мөн хугацаанд нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авсан байна. Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулан эрлийн баг ажиллаж байгаа юм байна.