Өчигдөр болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас арав гаруй аймагт 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хууларч, 1200 гаруй мал шуурга урууджээ. Төөрч алга болсон 548 хүний 467-г нь эсэн мэнд олсон ба өнөөдрийн 10 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Аюулт үзэгдлийн улмаас таван хүн, таван настай хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болжээ.