Оюутолгой” ХХК-д нэг тохиолдол батлагдаж, тухайн иргэнийг Улаанбаатар хот руу шилжүүлж, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Ойрын хавьтлын 20 иргэнийг Ханбогд суманд тусгаарлан, хяналт тавьж, хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллээ. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал хэлэхдээ “АОК болон Оюутолгойн онцгой комисс нягт хамтран ажиллаж байна. УОК-оос ирүүлсэн чиглэлийн дагуу хариу арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар нийт “Оюутолгой” ХХК-ийн 249 хүнээс PСR шинжилгээг авахад бүгд сөрөг гарсан. Өнөө өглөө 297 сорьцыг Гашуун сухайт хилийн боомт дахь авто лаборатори руу шинжилгээнд явуулсан” хэмээн ярьсан аж.