ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд хагас сая гаруй мал хорогджээ

O.Admin
2021-03-18

Том малын зүй бус хорогдол 2021 оны эхний хоёрдугаар сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 366.4 (3.1 дахин их) мянгаар нэмэгджээ.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:+-6

  1. Ямаа 298.6 мянга
  2. Хонь 159.6 мянга
  3. Үхэр 52.9 мянга
  4. Адуу 26.0 мянгаар
  5. Тэмээ 3.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.3 хувийг ямаа, 29.5 хувийг хонь эзэлж байна. 

Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 122.6 мянга (0.4 хувь) нь 2021 оны эхний 2 сард хорогджээ.Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хээлтэгч мал 7.1-75.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 79.8 хувийг эзэлж байна. Харин хээлтүүлэгч малын хорогдол 7.7 мянга болж, ухна 4.7 мянга, хуц 2.0 мянга, бух 0.7 мянга, азарга 0.3 мянга, ат 10 толгойгоор тус тус хорогджээ.