Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас Аялал жуулчлалын салбар төдийгүй бүхий л салбар шинэ хэвийн нөхцөл байдалд дасан зохицох зайлшгүй шаардлага үүсээд байна.
Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангахын тулд аялагчдын итгэлийг сэргээх; хариуцлагатай; аюулгүй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Тиймээс Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ; ЗӨСҮТ; Эрүүл мэндийн хөгжлийн төв; НЭМҮТ; СЭМҮТ; ХАБҮТ хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд аялал жуучлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН; байгууллагуудад зориулсан сургалт зохион байгуулахаар боллоо. ДАЖЗ-ийн "Аюулгүй аялалын шошго" олгох ажлын хүрээнд хамтарсан сургалтуудыг зохион байгуулж; ААН; байгууллагуудад нэгдсэн мэдээлэл өгөх ажлыг эхлүүлнэ.
"Аюулгүй аялалын шошго" авснаар гадаад; дотоодын аялагчдын итгэлийг сэргээж; жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх; тухайн ААН; байгууллага аюулгүй ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлснээ гэрчлэх боломжтой. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨҮГ цаашид холбогдох төрийн болон ТББ-уудтай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.