Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 15,293 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 148 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,806 болж байна. Дотоодын халдварын 148 тохиолдлын 143 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн. 143 халдвар авсан хүнээс 137 нь ойрын хавьтал байна. 11 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна” гэв.