ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог цуцаллаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-20

Баянзүрх дүүргийн 26 дугаар  хороонд гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон билээ. Хөл хорио тогтоосон гурав хоногийн хугацаанд тус хорооноос халдварын 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна. Улмаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэдээс PCR шинжилгээ авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд, хөл хорионы дэглэмээ өнөөдөр  06:00 цагт цуцлах чиглэл өгсөн учраас хөл хориог цуцалжээ.