Төрийн ордонд 10:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдана. Хуралдаанаар,
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/-ийг хэлэлцэнэ.
10:30 цагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Хуралдаанаар,
- Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайланг хэлэлцэнэ.
11:00 цагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан болно. Хуралдаанаар
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийн талаар хэлэлцэнэ.
ТоС Холбоо/MSFA цахим хуудсаар 10:00 цагт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС буюу Монголын тогтвортой санхүүгийн холбоо хамтран 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Төслийн хүрээнд гэр хорооллын иргэд хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлнэ.
Эрүүл мэндийн яаманд 11:00 цагт Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал болно.
Монгол банкны гадна 12:00 цагт Монголын Залуучуудын Холбооноос Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу түүхтэй иргэдийн мэдээллийг нэг удаа арилгуулах саналыг гарган Монгол банканд удаа дараа хүргүүлсэн ч ямар ч хариу өгөөгүй тул өнөөдөр шаардлагынхаа хариуг нэхэж тайван жагсаал хийнэ.