АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр албан тушаалтныг урд шөнө баривчилж саатуулжээ. Тухайлбал, үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг болон О.Марал-Эрдэнэ нарыг саатуулсан байна. Тэднийг тендер болон авлигын асуудлаар баривчилсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.