С.Зориг агсаны амь насыг хороосон хэрэгт буруутгагдаж ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон билээ. Эрүүдэн шүүсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй. Гэхдээ гүйцэтгэх ажиллагаа явуулж Т.Чимгээг өөрийгөө хамгаалах чадваргүй байхад гарынх нь хээг авч байгаа бичлэгийн зарим хэсгийг нууцаас гаргаж, олон нийтэд цацсан. Тиймээс Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүллээ. Улмаар Т.Хүрэлбат нь дүүгээ суллах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм. иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарт өнгөрсөн оны 7-р сард 3 жилийн хорих ял оноосон ч, давж заалдах шатны шүүхээс ялыг хүчингүй болгож, батлан даалтад гаргасан билээ.