Авлига нэхсэн Нийгмийн даатгалын байцаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч А.Гунгааноров "Гложекс консалтинг" ХХК-ийн нягтлан бодогчоос авлига нэхсэн асуудал цахим орчинд цацагдсан билээ. Тэрбээр тайлангаа илгээсэн тус компанийн нягтлан бодогч руу "Тайлангаа илгээгүй байна. Надад хаялга байхгүй юу тэ" хэмээн мессеж бичсэн нь баримтаар ил болсон тул ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа “Манай салбарт өнөөдөр доргилт болов. Мянга мянган хамтран ажиллагчдынхаа нэр төрийг унаган ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчсөн Нийгмийн даатгалын байцаагчийн талаар баримт, мэдээлэл гарч, ёс зүйн хороо ажиллаж, даргын зөвлөл хэлэлцэж ажлаас чөлөөлөх тушаал гарав. Энэ ажилтан болон бусад аль ч салбар нэгжид адил төстэй асуудал гарвал бидэнд баримттай мэдээлж байхыг хүсье” гэжээ.

