ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Рио Тинто Монгол" компанийн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-30

"Рио Тинто Монгол" компанийн захирлаар Х.Амаржаргалыг томилжээ. Тэрбээр Их Британийн Дандигийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд “Рио Тинто”-гийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байсан аж. Мөн “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай юм байна. Х.Амаржаргал нь бизнесийн эрхзүй, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд стратеги, арилжаа, гадаад харилцаа, бодлогын чиглэлээр 20 жил ажилласан туршлагатай аж. Түүний хувьд Оюутолгой төслийг монголчуудад, хувь нийлүүлэгчид, болон хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байлгахад анхаарч ажиллах, дэлхийн түвшний 100 орчим чадварлаг залуу Монгол мэргэжилтнүүдээс бүрдэх "Рио Тинто"-гийн Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийг хариуцан ажиллах юм байна.