ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

33 тэрбумын Г.Дамдинням Байнгын хорооны дарга болж, тушаал дэвшлээ

O.Admin
2021-03-30

Хөгжлийн банкаас 33 тэрбумын зээлийг УИХ-ын гишүүн найз Х.Ганхуягийн хамт авсан Г.Дамдинняма БСШУС-ын Байнгын хороог даргалахаар болжээ. Угтаа нам нь түүнд хариуцлага тооцох бус эсрэгээрээ Байнгын хорооны даргаар томилж, урамшуулав. Тус байнгын хороог өмнө нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат даргалдаг байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар дэвшин ажилласан учраас Байнгын хорооны даргыг солих шаардлага үүссэн.

Тэгвэл С.Зориг агсны хэрэгт холбогдсон Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нараар цаг ямагт сонгуулийн өмнө сурталчилгаа хийдэг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн өмнөөс индрийн өмнө гарч ирж, 33 тэрбумаар нөхөрлөсөн найзуудтайгаа хамт С.Зориг агсны үхлээр улс төр хийсэн шагналаа тэр авав.

Г.Дамдинням нь Дархан-Уул аймагт бие даан өрсөлдөх гэж байсан. Гэвч улс төрийн рейтинг нь өндөр байсан учраас У.Хүрэлсүх түүнийг урьж оруулсан гэдэг бөгөөд МАН-ын гишүүн Д.Хаянхярваагийн мандатыг булаан улс төрд орж ирсэн юм. Гэтэл начир дээрээ МАН-ынхантай эртнээс үгсэн хуйвалдсан, бүр үй зайгүй найзууд байсан нь 33 тэрбумын дараа ил болсон билээ. 

Гонгорын Дамдинням нь “Вертекс майнинг партнер” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирлаар Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү Х.Хашчимэг ажилладаг бөгөөд энэ компанид тухайн үедээ Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зээл олгосон байдаг. Тэдний энэхүү үгсэн тохирсон үйлдлийг УИХ тэр дундаа эрх баригч нам Ёсзүйн дэд хороогоор хэлэлцэх нь байтугай харин албан тушаал өгч урамшуулж, дараа нь С.Зоригийн хэргийг улстөржүүлэх даалгавар өгч, “утсан хүүхэлдэй” болгожээ.