ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Ариунаа: Эмч, ажилтнуудын нэмэлт цагийн хөлсийг зөрүүтэй олгож байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-30

Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтаж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр "Цар тахал ба цалин хөлс" сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих үед эмнэлгийн ажилтнуудын цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалт байдаг ч энэ хууль хэрэгжихгүй өдийг хүрлээ. Эмч эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлс цаг хугацаандаа олгогдохгүй байна. Эмч, эмнэлгийн байгууллагын зүгээс өвчтөний эсэн мэнд байдлын төлөө хүчин зүтгэх тангараг өргөсөн. Тиймээс ч эмч, сувилагчдын зүгээс халдварын тохиолдол тархах эрсдэл өндөр байгаа цаг үед хөдөлмөрийн хөлсний асуудлыг хоёрдугаарт тавьсан билээ. Харин одоо вакцинжуулалтын ажил амжилттай зохион байгуулагдаж байна.Амралтын өдрөөр бүтэн ажилласан ч нэмэлт цагийн хөлс 14-40 мянган төгрөгийн зөрүүтэй байна. Эрүүл мэндийн ажилтнууд дүүрэг, нийслэл гээд шат шатандаа амралтгүй ажиллаж, тахлын халдварыг илрүүлэхээр битүүмжилсэн хувцастай олон цагаар ажиллаж байна. Энэ тохиолдол нэмэгдэл цалинг ялгаатай олгож байгаа нь харамсалтай” гэж мэдэгдлээ. Тасралтгүй хөдөлмөрийн онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин хөлс энгийн үеийнхтэй адил өгч байгаа хууль бус. Хөдөлмөрийн мөлжлөг, зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байгаа гэж ярьж байлаа.