Цар тахалтай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Өмнөх Засгийн газраас гаргасан хөнгөлөлт чөлөөлөлтүүд үргэлжилнэ. Түрээсийн татварыг буулгах ажил хэвээр бий. Мөн цахилгаан, дулаан, хогны мөнгийг 100 хувь чөлөөлөх бөгөөд НДШ-ийн ирэх долдугаар сарын 1-н хүртэл хөнгөлнө. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны үед олгодог. Энэ удаад 14 хоногийн хугацаан дахь дэглэмийн хүрээнд хүүхдийн мөнгийг олгох өдрийг наашлуулж, ирэх Даваа гарагт олгоно" гэж мэдэгдлээ.