Олимпын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож гэмтээсэн гэж Э.Энхбатын эхнэр цахим хуудаснаа мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр цагдаагийн байгууллагад Хан-Уул "120 долоон монгол корпараци"-д хүмүүс хоорондоо зодолдоод байна гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч очиж ажилласан. Хохирогч Э.Энхбатыг 103 эмчид хүлээлгэн өгснөөр ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Хэргийг Хан-уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд бусдад зодуулсан Улсын начин Э.Энхбатын биеийн байдал маш хүнд, ГССҮТ-д ухаангүй байгаа аж. Н.Түвшинбаяр Э.Энхбат нар нь багын найзууд бөгөөд хамт бэлтгэл хийдэг, бэлтгэл хангагч нь байсан аж.