ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.БАЙГАЛМАА: 620 хүнээс халдвар илэрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон. Мөн 117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тухайлбал,  Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан. Сүүлийн 24 цагт 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,822
  • Хүндэвтэр 22
  • Хүнд 51
  • Маш хүнд 9 хүн байна.

Та бүхэн хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна" гэсэн юм.