ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорих ангиуд коронагийн шинэ голомт боллоо, Д.Загджавт ямар хариуцлага тооцох вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-05

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр 14 хоног баривчлагдсан нэг иргэнээс коронавирус илэрснээс үүдэн түр саатуулах байранд байсан олон хүмүүс вирусаар өвчилсөн билээ. Улсын хамгаалалттай газар атлаа түргэвчилсэн шинжилгээ ч авахгүйгээр иргэдийг нэг дор бөөнөөр нь саатуулснаас үүдэн тэнд шинэ голомт бий болсон.

Тэгвэл энэ дуулиан намжаагүй байтал цагдан хорих төвүүдэд мөн коронавирусийн тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ. Тухайлбал, Цагдан хорих 409 дүгээр ангид коронавирус бүртгэгдэж, анхан шатны эмнэлгийн тусламж авч чадахгүй 54 иргэний нөхцөл байдал хэцүү байдалд оржээ.

гадна Амгалангийн хорих ангид ойрын хавьтал болсон 13 хүний 1-ийнх нь хариу эерэг гарснаар хорих ангиуд цар тахлын шинэ голомт болж эхэллээ. Монгол Улс цар тахлын эсрэг тууштай тэмцэж вакцинжуулалтаа эхлүүлээд байгаа. Гэвч эрхээ хасуулсан иргэдийн асуудлыг хэрхэх нь тодорхойгүй байсан бол өнөөдөр Шадар сайдын албан өрөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс хуралдаж, хорих ангиудад нэн яаралтай вакцинжуулалт хийж эхлэх шийдвэр гаргажээ.

Гэвч энэ шийдвэр нь хэтэрхий хожимдсон байх вий. Маш хүйтэн, бохир, чийгтэй орчинд байнга хоригдож, дийлэнх нь уушгины сүрьегээр өвдөж байсан дархлаа султай хоригдлууд ар араасаа энэ өвчнөөр амиа алдах вий гэдэгт анхнаасаа хэн ч анхаарал хандуулаагүй нь харамсалтай.

Эрхээ хасуулсан хэдий ч тэдний хүн байх эрхийг хангаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ариун цэврийг хангаагүй ШШГЕГ-ын дарга Д.Загджавт ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Наад захын ариун цэврийн шаардлага хангалгүй хорих ангиудаа ковидын голомт болгосон хүн хэрхэвч хариуцлагаас мултарч үлдэхгүй байлгүй дээ.