МҮЭ-ийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүллээ. Мэдээллийн үеэр МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн билээ. Үүний үр дүнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн юм.
Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороо хуралдаж НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг царцаах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан билээ. Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдлээ. Цар тахлын үеэр иргэдийн цалин хөлс нэмэгдэхгүй, орлого буурсан тул энэ шийдвэрийг цуцлах хэрэгтэй.
Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ.НДШ-ийн хөнгөлөлт төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулахыг шаардаж байна гэсэн юм.