Хавдар судлалын үндэсний төвд дөрөвдүгээр сарын 1-нд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар тус төвийн дөрвөн тасгийн 15 ажилтан, найман өвчтөн, таван сахиур халдвартай нь батлагдаад байна.
Халдвартай нь батлагдсан эрүүл мэндийн ажилтнууд болон ойрын хавьтлуудыг нь гэрээр тусгаарлажээ. Харин найман өвчтөн, таван сахиурыг ХСҮТ-д нь нэг тасагт тусгаарлан, үндсэн эмчилгээнээс гадна коронавируст халдварын үеийн эмчилгээг хийж байгаа юм байна.
ХӨСҮТ-өөс халдварын сэргийлэлт хяналтын зөвлөмжийг өдөр тутам мөн өгч байгаа ажээ.