ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй газрууд

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-09

Засгийн газраас энэ  сарын 10-25-ны өдөр  хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.

 

Дараах чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж

  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх

  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /тусгай цагийн хуваарьтай ажиллах, 207 оны 281 дүгээр тогтоолыг баримтлах/

  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага  /Байгаль орчныг хамгаалах, гааль, дипломат алба, онцгой байдал, мэргэжлийн хяналт, Зэвсэгт хүчин бусад цэрэг, татвар, тусгай алба, гадааадын иргэн, харьяат, улсын бүртгэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх/

  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

  11. Банкны цахим болон автомат тооцооны машин

  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

  14. Оршуулга

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯЗГААРЛАХ БОЛОН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Зургийн тодорхойлолт алга байна.

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХЯЗГААРЛАХ БОЛОН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Зургийн тодорхойлолт алга байна.

ИРГЭНД ХЯЗГААРЛАХ БОЛОН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Зургийн тодорхойлолт алга байна.