ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ангид болсон хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Хилийн цэргийн дугаар ангийн постонд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газар ажилласан. Хэргийн газар ажиллахад 34 настай хүн буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн. Хэргийн газрыг харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид галт зэвсэгтэй орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон.
Аймгийн цагдаагийн газар хилийн цэрэг, гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй Цэргүүдийг баривчилсан гэдэг нь ташаа мэдээлэл. Цэргүүдийг хяналтад авч байршлыг тогтоож эрэн хайж ажиллагаа хийж байна. Мотоцикл хулгайлсан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоосон. Гол нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд байлдааны галт зэвсэг сумтай хэргийн газраас зугтсан. Энэ бол аюултай.
Цагдаагийн газраас онцгой анхаарч сэжигтэй этгээдүүдийг баривчилахаар ажиллаж байна. Цэргийн ангиас хэр зэрэг хол байгааг хэлэх боломжгүй. Гол нь хилийн цэргийн ангид ойролцоо байгаа айл өрхүүд болгоомжтой байхыг анхааруулж байна” гэв.