ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Зэвсэгтэй зугтаасан хоёр цэргийг барьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-11

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч  энэ сарын 9-ний өдөр  18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан жигшүүрт хэрэг гарсан билээ.  Дээрх хоёр цэрэг нь галт зэвсэгтэй зугтсан  бөгөөд   19 настай М, Х нарыг эрэн хайх ажиллагаа өрнөж байсан юм. Тэгвэл энэхүү залуусыг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс өнөөдөр 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан" болохыг ЦЕГ-аас  мэдээллээ.