ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ууганбаяр: 885 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-13

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13,100 хүнд шинжилгээ хийхэд 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16,603болж байна. 885 тохиолдлын нэг  нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол  836 нь Улаанбаатар хотод, 48 нь хөдөө,  орон нутагт бүртгэгдлээ. 

Мөн 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн билээ. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1,910, хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна. Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/61настай эрэгтэй, 20 настай эрэгтэйбүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо” гэв.