ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бүх нийтийг хамарсан "Нэг хаалга нэг шинжилээ" шинжилгээнээс хойш тодорхой ажилтан, албан тушаалтныг хууль хяналтын байгууллага шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ямар албан хаагчид болох хэрхэн арга хэмжээ авсан талаарх мэдээлэл ХӨСҮТ-д ирээгүй. Тиймээс ямар албан тушаалтан, эмч нар шалгагдаж байгааг хэлэх боломжгүй. Хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлээгүй үед хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Магадгүй цөөн тооны алдаа гаргасан асуудлаас болж ХӨСҮТ-ийн 850 мянга гаруй эмч мэргэжилтнүүд, цаашлаад эрүүл мэндийн салбарынхны нэр хүндэд халдаж буйд бид сэтгэл дундуур байна.
Хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа ажилтан, албан хаагчид тодорхой болно. Түүнээс хэвлэл мэдээлэл, сошиал сувгууд батлагдаагүй мэдээллийг цацаж ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийх, ажилтан албан хаагчид үндсэн ажлаа хийхээс илүү сошиал дахь батлагдаагүй мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэлзүйг бүү хүндрүүлээч гэж хүсэх байна. Цар тахал өргөн хүрээнд тархсан энэ цагт эмч мэргэжилтнүүд үндсэн ажил үүргээ гүйцэтгэх шаардлагатай байна. Батлагдаагүй мэдээллийг үндэслэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүнд дарамт бүү үзүүлээч гэж хүсэх байна. Хууль хяналтын байгууллагаас гэм буруутайг тогтоосны дараа бид тодорхой арга хэмжээг авах болно" гэв.