ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалт, хайсуудыг буулгана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-23

Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан төмөр шон, хаалт, хайсуудыг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эхлүүлжээ. 

Энэ сарын 22-ны Пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших "Блю Скай" зочид буудлын гадна, нийтийн эзэмшлийн талбайг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалтуудыг чөлөөлсөн байна. 

Энэ ажил цааш үргэлжлэх тул эрүүл, аюулгүй, тохь тухтай нийслэл хотыг хамтдаа бүтээхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж ажиллахыг хотын дарга Д.Сумъяабазар уриалав.