Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр дэх 0168 дугаар ангийн алба хаагч энэ сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг агарчээ.Тухайлбал, тус байлдагч нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан аж. Байлдагч “малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олдсон байна. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.