ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдварын эсрэг вакцинжуулалтын цэгийн БАЙРШИЛ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-26

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 хоногоор сунгаад буй.

Тэгвэл өнөөдөр буюу Даваа гарагт ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 51,374 иргэнийг вакцинжуулжээ. Тодруулбал, 

  • I тунд 14,224
  • II тунд 37,150 хүн хамрагдсан байна. 

Манай улсан вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд I тунд 522,867, II тунд 211,479 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байгаа юм. 

Мөн вакцины II тунг хийлгэсний дараа 14 хоногоос дархлаа тогтох тул та амны хаалтаа зүүж, гараа угаан, хүн хоорондын зайгаа барьж, өөрийгөө болон бусдыг коронавирусийн халдвар авахаас сэргийлэхийг зөвлөж байна. 

Нэмж мэдээлэхэд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.