Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Өчигөр халдвар илрүүлэх зорилгоор 10,758 хүнээс шинжилгээ авах явцад 1,098 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 30,757 болж байна. 1,098 тохиолдлын зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт бүртгэгдлээ. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,947 иргэнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,415 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа” гэв.