ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зуух пийшингээ шалгаж, яндангаа хөөлөхийг уриалав

Т.САНДАГ-ОЧИР
2021-04-29

“Тавантолгой түлш” ХХК нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт” сэдэвт аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасч, зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг.

Иймд 4-6 дугаар сард угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм.

Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана. Мөн айл өрх бүр энэ хөл хорионы үед аюулгүй байдлаа хангаж, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг шалгаж, яндангаа хөөлөхийг уриалж байна” гэв. 

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна.