ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УНТЭ-ийн эмч зургаан давхараас унаж, нас баржээ

O.Admin
2021-04-29

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн коронавирусийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ.Сүхбаатар пүүргийн I хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа аж. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.