Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны I ээлжээр татагдаж ирсэн байлдагч Пүрэвдоржийн Энхбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны 05.00 цагийн орчимд Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үед нь нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харан жолоочийг нь дуудан сэрээж, галыг хамтран унтраажээ.
Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох амь нас, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна. Нүүрс тээврийн жолооч Ц.Ганхөлөг хилчин байлдагчтай хамт зургаа татуулж, талархсан сэтгэгдлээ жолооч нарын группт илэрхийлжээ. Эрдэнэт хүний амь аварсан хилчин байлдагчдаа халуун баяр хүргэе.