Коронавирусийн вакцины талаар янз, янзын мэдээлэл байгаа билээ. Харин “Сонгодо” эмнэлгийн эмч Б.Болдсайхан “Онолын болон эмчийн туршлагаар явж, явж хамгийн хүндрэл багатай, дархлаа сайн тогтоож байгаа нь БНХАУ-ын вакцин байна. Мөн “Сонгодо” эмнэлэгт эсрэг биетийн сорил хийсэн.
Тэгэхэд чанарын болон тоон үзүүлэлтээр хятад вакцин хамгийн өндөр гарч байна. Тэр дундаа хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс сайн гарч байгаа. Түүнчлэн халдвар аваад эдгэсэн хүмүүсийнх сайн гарч байна. Сахартай, суурь өвчтэй хүмүүст хамгийн сайн тохирч байна” гэв.