Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13506 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1306 хүнээс халдвар илэрлээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал бөгөөд нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 болж байна. 1306 тохиолдлын гурав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 1,187 нь Улаанбаатар хотод 116 нь орон нутагт бүртгэгдлээ.Өнгөрсөн хоногт 71-85 насны таван хүн нас барлаа” гэв.