Улаанбаатарт үүлшинэ, бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө 4-6 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийн давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх гол орчим, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.