ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Өнөөдөр 148,800 тун Vero Cell вакцин ирнэ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-04

Манай улс БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу Vero Cell вакциныг татан авах ажил үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-нд 334,400 тунг авсан бол тавдугаар сарын 2-нд дахин 316,800 тун вакцин хүлээн авчээ.

Ингэснээр Vero Cell вакцины нөөц тавдугаар сарын 3-ны байдлаар 2,150,400 болжээ.Өнөөдөр 148,800 тун вакцин ирэх юм байна. Нийслэлийн хэмжээнд 1,037,675 хүн буюу 50.2 хувь I тунд, 494,847 нь буюу 23.9 хувь нь II тун вакциндаа хамрагджээ.