ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,015 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 40,396 болж байгаа. 1,015 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалгаалах халдвар бол 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Эдгээр иргэн Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа. Дотоодод бүртгэгдсэн халдварыг танилцуулбал, 895 нь Улаанбаатар хотод 103 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1,401 хүн эдгэрсэн.
Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24,333 боллоо. Өнгөрсөн хоногт 57-83 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэв.