Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бороо, нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Төв, Булганы өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүснэ. Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.