Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар гал түймэр унтраах багийнхан болон иргэд ажиллаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 123 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 12:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Ерөө, Жавхлант, Хонгор сумын иргэд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.