Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 7,791 зорилгоор шинжилгээ хийх явцад 349 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49,524 болж байгаа. 349 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд 318 нь Улаанбаатар хотод 25 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42,721 боллоо. Халдварын улмаас 3,870 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн - 1,879, хүндэвтэр - 1,364, хүнд - 523, маш хүнд - 104 хүн байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,690 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна" гэв.

