ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг жил гаруйн хугацаанд гадаад улсаас 34,553 иргэн эх орондоо иржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-18

2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн өнөөдрийг хүртэл 34,553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авчээ.

Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэн, авто замаар 6,788 иргэн эх орондоо иржээ.

Энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 6 удаагийн нислэгээр 908 иргэнээ татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.