ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Энхбат начин ухаан орсон уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-19

Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр багын найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг олныг цочирдуулаад байгаа билээ.

Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, сар орчим ГССҮТ-д ухаангүй эмчлүүлсэн бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргаснаар БНСУ-д эмчлүүлэхээр “Хүннү Эйр”-ийн тусгай үүргийн нислэгээр авч явсан байдаг.

Тэрбээр, БНСУ-д очсон ч мөн л ухаан оролгүй сар орчим болсон билээ. Начны ар гэрийнхэн нь “Солонгосын эмч нар хүртэл гайхаж байна. Хүнийг ийм болтол зодно гэж байх уу гэж гайхсан. Аппаратыг нь салгах л юм бол амиа алдах эрсдэлтэй учраас одоо хүртэл тархины нарийн шинжилгээ хийж чадахгүй байгаа. Уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн” хэмээж байлаа.

Тэгвэл өнөөдөр нэгэн иргэн твиттер хуудсандаа “Э.Энхбат начин ухаан орж, амь нас нь үхлээс холуур мэдээтэй өдөр байлаа. Амьддаа бие, биенээ хайрлая” хэмээн жиргэжээ. Тухайн иргэн хажууд нь байгаа хүнээс энэ мэдээллийг авсан хэмээн үнэн, худал эсэхийг тодруулсан иргэний асуултад хариулт өгчээ.

Дашрамд дурдахад, багын найзаа зодож амь насыг нь эрсдэлд оруулсан Олимпын аварга Н.Түвшинбаярыг одоог хүртэл цагдан хорьж буй бөгөөд энэ сарын 09-ний өдөр шүүх хуралдаж, цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан юм.