ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс коронагийн вакцинжуулалтаар дэлхийд хоёрдугаарт жагсаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-19

2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улс коронавирусийн эсрэг вакцины эхний болон хоёрдугаар тунг иргэддээ тарьж чадсан тоо, чанараараа Израйл улсын дараа буюу дэлхийд хоёрдугаарт жагсаж буй сайхан мэдээг дуулгая.

Хүн амын тоо харьцангуй цөөхөн ч “Ковакс” хөтөлбөр, мөн олон улсын тусламж санхүү, өөрийн улс орны худалдан авах чадвар, хандивлагч болон хөрш орнуудын тусламж дэмжлэгээр ийнхүү ДЭМБ-ын  хүлээн зөвшөөрсөн Файзер, Спутник-5, Вероселл, Астразенека вакцинаар иргэдээ зорилтот бүлэг тухай бүрт нь хуваан, тохирсон вакцин тарьж дархлаажуулж чадлаа. Тухайлбал, ахмад настнууд "Спутник-5", "Вероселл" тариулсан бол онцгой цаг үед ажилласан албан хаагчдаа "Астразенека", хорт хавдар болон бусад эрхтэн шилжүүлэх эмчилгээ хийлгэж буй иргэдээ "Файзер", хөдөлмөрийн насны иргэдээ "Вероселл" вакцинаар тус, тус дархлаажуулжээ.

Тэгвэл энэ сарын 17-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт иргэдийн 87 хувь нь, нийслэлийн хэмжээнд 97 хувь нь коронавирусийн эсрэг вакцины 1 болон 2 дугаар тундаа хамрагдсан байна. Энэхүү үр дүн, амжилтыг гаргахад сэтгэл зүрхээ зориулан ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын баг хамт олон, Гадаад харилцааны яамны ажилтан албан хаагчид, УОК, НОК-ын албан хаагчдад нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.