Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Хоохойн ам" гэдэг газар Туул голд тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон таван настай хүүгийн цогцсыг нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 18:48 цагийн үед олжээ.
Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд "Бөөгийн бууц" гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.
Осолдсон хүү ээж болон ээжийнхээ найзуудтай хамт гол дээр очсон бөгөөд хүүг осолдох үед ээж нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсныг ОБЕГ-ын албан хаагч хэлсэн байдаг. Тиймээс гол ус руу хүүхдээ дагуулж явсан бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг албаныхан санууллаа.