МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ. Хэргийн талаар сануулахад, олимпийн аварга Н.Түвшинбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дотны найз Монгол Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан билээ. Тэгвэл эл хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 5-ны өдөр Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хориг шийдвэр гаргасан юм.
Харин хохирогч Э.Энхбатын хувьдБНСУ-д эмчлүүлж байгаад бөгөөд ухаан орсон гэх мэдээлэл байгаа билээ.