ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлчүүдийн 98.6 хувь нь I тундаа хамрагдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-24

“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 581 шинэ тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан. Гэрийн тусгаарлалтад 6597 хүн байна.

Ойрын хавьтал 882 хүн бүртгэгдсэнээс 13 хүн эмнэлэгт хэвтсэн. Дархлаажуулалтын I тунд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь, II тунд 61.9 хувь нь хамрагдаад байна” гэлээ. Дархлаажуулалтын II тунг хэзээ хийж дуусахыг лавлахад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Төлөвлөгөөгөөр зургадугаар сарын 3-нд дуусах ёстой. Хойшиллоо гэхэд зургадугаар сарын 10-нд нийслэлийн иргэдийнхээ II тунг дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Дархлаажуулалтыг идэвхжүүлж, Улаанбаатар хот ногоон бүс болох хэрэгтэй. Ингэж байж энгийн амьдралын горимдоо шилжинэ. Иргэдийн дунд дархлаажуулалтын II тунгаа хийлгэчихвэл халдвар авахгүй гэсэн ойлголт байна. Үүнээс болж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөгүйгээс халдвар авах тохиолдол гарлаа. Гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй. Нийт хүн ам дархлаажуулалтад хамрагдаж байж, улсын хэмжээнд сүргийн дархлаа тогтохыг мэргэжлийн судлаачид хэлсээр байна.