ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вакцины болон PCR шинжилгээний цэгүүд маргааш ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-25

Өнөөдөр Улаанбаатар хотод 57 суурин цэгт, гурван явуулын дархлаажуулалтаар 123 багийн 807 эмч, ажилтан ажиллаж, 26,606 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Маргааш/2021.05.26/ бүх нийтийн амралтын өдөр хэдий ч дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд хэвийн ажиллах юм.

Тодруулбал, дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00, PCR шинжилгээний зургаан цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй PCR шинжилгээний суурин гурав, явуулын гурван цэг:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- Таван шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.