ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-05-26

Зуны тэргүүн сарын Шинийн 15, “Бурхан багшийн Их дүйчэн” баярын өдөр Монголын бурхны шашинтны төв (МБШТ) Гандантэгчэнлин хийд, Батцагаан цогчэн дуганд болох ёслолын хөтөлбөрийг танилцуулж байна. Үүнд:

05:00 ​МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил (Тэгчэн сожин) хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна​)

06:00​ Сожин хурна (Гандан дуган)

07:00​ Бурхан багшийн чого хурна (Гандан дуган)

09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах

09:05 Бурхан багшийн Ринсрэл залах (Батцагаан дуганы хоймрын шүтээнд)

09:15​​ Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө

09:25 ​Дуун тахил (Морин хуурын чуулга)

09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ

09:45​ Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ

09:50​ Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ

09:53 ​Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ж.Адилбаев мэндчилгээ

09:55 Азийн буддистуудын энхтайваны бага хурал (АБЭТБХ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.

10:05 ​АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ

10:15​​ Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ

-Исламын шашны төлөөлөл

-Үнэн алдартны шашны төлөөлөл

-Католик шашны төлөөлөл

10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна​

11:00 ​Түр завсарлага​

11:30​ МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана

11:40​ Шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртахуун сэдвээр айлдвар айлдана

11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна

12:00 ​Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана (МҮОНТ шууд дамжуулна)