ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа зодсон уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-26

МИАТ-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгчийн албан хаагчаа бейсболын төмөр цохиураар зодож буй гэх бичлэг өчигдөр цахим орчинд тавигджээ.

Төрийн албанд хүчирхийлэл үйлдэж, төмөр барин хүний шилбэ рүү эгээ л бөмбөг цохиж буй аятай зодож буй энэхүү С.Батсүх гэгч нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү бөгөөд ахынхаа ивээлээр дарга болсон гэх. Гэвч МИАТ-ийн захирал А.Баттөр түүнд үг хэлж чадахгүйгээс ийнхүү даварч, ажилтнуудаа зодож дарамтлах болсон хэмээн энэхүү бичлэгийг оруулсан иргэн бичжээ.

Бичлэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хоёр давхарт байрлах ажилчдын өрөөнд хийсэн хэмээн бичжээ. Энэ талаар өнөөдрийн байдлаар МИАТ компаниас ямар нэг албан ёсны тайлбар өгөөгүй байгаа юм. Мөн С.Батсүх гэгч өөрөө ч энэ үйлдэлдээ тайлбар хийгээгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.