ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-05-27

Манай улсыг зорин ирж байгаа жуулчдын 90 хувь нь нийслэл хотоор дамжин өнгөрдөг. 2019 онд 570 мянган жуулчин ирж аялал жуулчлалын салбараас улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн татварын орлого нэмэгдүүлсэн бол 2020 онд 5.2 тэрбум, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Аялал жуулчлал гэдэг бол тухайн улс, нийслэл, орон нутгийн нэрийн хуудас болох салбар. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Үндэсний их баяр наадмын нээлтийг 10 мянган жуулчин үзэх хүсэлт гаргадаг ч бүгд үзэх боломжгүй, 3 улсын цайны замын холбоог байгуулж жуулчдын тоог нэмэгдүүлэх, түүх соёлын дурсгалт газруудыг багтаасан маршрутыг шинэчлэх зэрэг олон ажлыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын алба хаагчид хэлж байна. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон ч жуулчин татах, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах, сурталчилгааны ажлуудыг шинэчлэх хэрэгтэй байгаа юм.